Хэрэв таны бүртгүүлэх нэр давхцаад байвал өөрийн нэрэндээр тооны цифр нэмээд үзээрэй эсвэл утасны дугаар ихэвчлэн үр дүнтэй байдаг.

Жолооч болох / баруун доод буланд байгаа/ хэсэг рүү орж дараах зургуудыг цахимаар бүрдүүлнэ.

1. Иргэний үнэмлэхний зураг нүүр, ар

2. Жолооны үнэмлэхний зураг нүүр, ар 

3. Өөрийн зураг 

Дээрх зургууд үнэн бодитой эсэхийг админаас шалгаад асуудалгүй тохиолдолд шууд баталгаажуулна.

Үүний дараа та автомашины мэдээллээ оруулаад аялал үүсгээд бэлэн болноо

 

Та өөрийн профайл хуудас болох /апп ны зүүн дээд буланд / хэсгээс жолооч болох хуудасруу орж автомашины бодит зураг болон улсын дугаар автомашины нэрийг оруулж бүртгүүлнэ.

Та баруун дээд буланд байрших хэтэвчний хуудасруу орж хэтэвчээ цэнэглэснээр аялал үүсгэхэд бэлэн болно . Аялал үүсгээд цуцлахад ямар нэгэн шимтгэл байхгүй зөвхөн зорчигч таны машинд сууснаар л үйлчилгээний хөлс суутгагддаг.

Та өөрийн явах чиглэлээ оруулаад тэр чиглэлд явдаг жолооч нар луу мэдэгдэл хүргүүлж болдог шүү. Жишээ нь та Дархан явмаар байгаа тохиолдолд "Дайгдах хүсэлт илгээх хэсэгрүү орж" Улаанбаатар-->Дархан чиглэлээ сонгоод зараа нийтлээрэй тэр чиглэлд явах жолооч таньруу аяллаа үүсгээд хариу нь очноо. 

Хүсэлт илгээсэн зорчигчдын утасны дугаар нууцлагдсан байдаг. Та зорчигчоо дээр нь дарж байршлыг нь харж байгаад сонгоод зөвшөөрөх үед баталгаажиж утасны дугаар нь харагдана. Зорчигч талаас мөн адил баталгаажсаны дараа жолоочын дугаар харагдана. 

Аялал үүсгэхэд танаас утасны дугаар асууж байгаа нь та тухайн агшинд өөр дугаар эсвэл түр дугаар ашиглаж байгаа үед аялал үүсгэхэд оруулсан дугаарыг харуулдаг.

Та профайл хуудасруу ороод хамгийн доод талд бүртгэл устгах товч дээр дарж нууц үгээ хийснээр таны бүртгэл устах болно.

Системээс таны бүртгэл мэдээлэл 7 хоногийн дараа бүрэн устах болно. 

Зорчигч болон жолоочийн утасны дугаарыг захиалга баталгаажаагүй үед нууцалсан байдаг. Дайгдах хүсэлтийг нөгөө тал баталгаажуулах товч дарснаар утасны дугаарууд нээлттэй болж дээр нь дарахаар шууд залгагдаж болно. 

Тухайн аялал үүсгэх эсвэл дайгдах хүсэлт илгээхдээ шинэ /эсвэл түр/ дугаар оруулснаар тэр дугаар нь харагдана. Хэрэв та захиалга үүсгэхдээ дугаар нэмж оруулаагүй тохиолдолд таны үндсэн бүртгэлийн дугаар харагдана.

Дайгдах хүсэлтүүд дундаас та сонгоод өөрийн боломжит үнийг та илгээж болно. Зорчигч үнийг хүлээн зөвшөөрч баталгаажуулснаар танд мэдэгдэл ирж аялал эхлэх болно.

Зорчигч нэгэнт аяллаа эхэлсэн жолоочид арай хямдаар явах үнийн саналаа тайлбар хэсэгтээ бичээд явуулж болноо.